Танд асуулт байна уу? Утас: +976-7700-1100

Бидний тухай

Скай транс ХХК нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ дэлхийн хэмжээнд харилцагч агентуудынхаа сүлжээгээр дамжуулан далай, төмөр зам, агаар болон автозамаар тээврийн бүх төрлийг ашиглан олон улсын болон орон нутаг хоорондын тээвэр, логистикийн үйлчилгээг үзүүлж байна.

Өнгөрсөн богино хугацаанд манай хамт олон харилцагч агентийнхаа тоог нэмэгдүүлж, захиалагчдийн хүсэлтийн дагуу тээвэр логистикийн шийдлийг цаг хугацаа, төлбөр мөнгө хэмнэсэн хамгийн уян хатан нөхцөлөөр зохион байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Ялангуяа салбартаа дэлхийд тэргүүлэгч COSCO GROUP – тэй бүх талаар хамтран ажиллаж, Хятадын Таншань, Чинхуандао, Тяньжин Синган боомт болон тус улсын бүх муж, хотоос ачаа тээврийг авто зам, төмөр замаар богино хугацаанд амжилттай зохион байгуулж захиалагч, үйлчлүүлэгчдийнхээ талархалыг хүлээж байгаа билээ.

Хурдтай өөрчлөгдөж байгаа бизнесийн орчинд тээвэр логистикийн иж бүрэн, шинэлэг, оновчтой, ашигтай шийдлийг Танд санал болгон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Бид хичээн ажиллаж байна.

 

Манай үйл ажиллагаа

  • Импорт, экспортын чингэлэг тээвэр 
  • Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээвэр
  • Төмөр замын тээвэр зуучлал
  • Авто замын тээвэр зуучлал
  • Далайн тээвэр зуучлал
  • Холимог тээвэр

 

Бидний давуу тал

  • Тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээ
  • Чадварлаг, мэргэжлийн баг хамт олон
  • Олон улсын тээврийн агентын өргөн сүлжээ
  • Хямд тариф, найдвартай, шуурхай үйлчилгээ
  • Мэдээллийн шудрага, ил тод байдалт
  • Үйлчлүүлэгчээ дээдэлсэн уян хатан бодлого

Дээр дурдсанаас гадна бид өөрийн хамтрагч түнш  COSCO GROUP –ын  бүх боломж, давуу талуудыг Монголын захиалагч, үйлчлүүлэгч нартаа санал болгож байна. 

 

Үнийн санал авах

Таны нэр
Утас
И-мэйл
Хаанаас
Хүрэх газар
Ачааны дэлгэрэнгүй мэдээлэл
2017 © SkyTrans LLC. All rights reserved