Танд асуулт байна уу? Утас: +976-7700-1100

Хятад – Европыг холбосон ачаа тээврийн төмөр зам

2017-02-08  

“Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн хүрээнд Европ руу гарсан гурван ачаа тээврийн төмөр замын шугамыг Хятадууд бий болгоод байна. Эдгээр нь шинэ төсөл биш, бэлэн ашиглаж байгаа төмөр замын шугамуудыг сайжруулан холбох замаар нэгдсэн шугамд оруулж байгаа хэрэг юм. Хятадын бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн Европод хүргэх нь Өмнөд Хятадын тэнгисээр дамжуулан тээвэрлэхээс 20-30 хоногоор тээврийн хугацааг богиносгож байгаа юм байна. Үүнд: 
1.    Чунчин – Герман улсын Дуйсбургийн (Duisburg) төмөр замын шугам, нийт урт нь 11179 км. 2011 оны 3-р сараас анхны тээвэр эхэлсэн, Хятад, Казакстан, Орос, Белорус, Польш, Герман гэсэн 6 улсын нутаг дэвсгэрээр дамжиж явдаг. 

2.    У Хань – Чех улсын Мелник Пардубицийн (Mělník - Pardubice) төмөр замын шугам, нийт урт нь 10863 км. 2012 оноос албан ёсоор ачаа тээврийг эхлүүлсэн, Хятадын “Шинэ Торгоны зам”-ын бүс нутгийг Хөхмөрөнгийн эдийн засгийн бүс нутагтай холбох үндсэн логистик шугамын нэг юм. 

3.    Чэнду – Польш улсын Лодцийн (Lodz) төмөр замын шугам, нийт урт нь 9826 км. 2015 оны 6–р сараас албан ёсоор нээгдсэн, Хятадын 16 хот, Европын 39 төмөр замын шугамыг ашиглан тээвэр явуулж байна.  

 

 

Эх сурвалж:  www.news.baidu.com



Үнийн санал авах

Таны нэр
Утас
И-мэйл
Хаанаас
Хүрэх газар
Ачааны дэлгэрэнгүй мэдээлэл
2017 © SkyTrans LLC. All rights reserved