Танд асуулт байна уу? Утас: +976-7700-1100

БНХАУ-ын “Нэг бүс, Нэг зам” стратеги

2017-02-06  

БНХАУ-ын “Нэг бүс, Нэг зам” стартеги нь “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21-р зууны Далайн торгоны зам” гэсэн 2 үндсэн чиглэлээс бүрддэг. Энэ стратегийг БНХАУ-ын дарга Ши Жинпин дэвшүүлсэн бөгөөд Хятад улсын шинэ үеийн бүтээн байгуулалт, дэлхийд жанжлах байр суурийг тодорхойлох чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. “Нэг бүс, Нэг зам” стратегийн үзэл баримтлалыг тухайн бүсийн дагуух улс орны хамтын хүсэл эрмэлзлэлд нийцүүлэн, бүс нутгийн орнуудын давуу талыг харилцан уялдуулж, хөгжил, дэвшлийн шинэ гарцыг нээх, олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгох явдал гэж тодорхойлж байна.  

Хятадын Хөгжил, Шинэтгэлийн хороо, Гадаад Харилцааны яам, Худалдааны яамнаас хамтран гаргасан “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны Далайн торгоны замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай мэдэгдэлд”-д “Шинжаан Уйгарын ӨЗО-ны газарзүйн байрлалын давуу талыг онцлон үзэж,  баруун руу гарах үндсэн гарц, Дундад Ази, Өмнөд Ази, Баруун Азийн олон улсын харилцан хамаарлыг гүнзгийрүүлэхэд Торгоны замын эдийн засаг, тээвэр логистик, худалдаа, соёл, шинжлэх ухааны зангилаа болсон гол  бүс нутаг” гэж тодорхойлжээ.

Хятад улс нь Хөхмөрөнгийн гурван уулзварын бэлчир, Жузян мөрөнгийн гурван уулзварын бэлчир, Далайн хоолойн баруун эргийн бүс нутаг, Бохайн бүс нутаг зэрэг эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх бүс нутгийн чадавхи, боломж, давуу талыг ашиглан, Хятадын (Шанхайн) Чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж,  Фузянийг 21-р зууны Далайн торгоны замын цөм бүс нутаг болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн Шэньжэнь, Гуанжоу, Жухай, Фузянь зэрэг бүс нутгийг Хонконг, Макао, Тайванийн бүс нутагтай уялдуулж, Гуандун, Хонконг, Макаог багтаасан Далайн булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахаар зорьж байна.   

 

Эх сурвалж: www.baidu.com



Үнийн санал авах

Таны нэр
Утас
И-мэйл
Хаанаас
Хүрэх газар
Ачааны дэлгэрэнгүй мэдээлэл
2017 © SkyTrans LLC. All rights reserved