Танд асуулт байна уу? Утас: +976-7700-1100

Cosco хамтын ажиллагаа

1961 оны 4-р сарын 27-нд  Хятадын анхны олон улсын далайн тээврийн компани болох COSCO  компани нь байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 55 жилийн хугацаанд БНХАУ-ын хувьд хамгийн том, дэлхийн хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх далайн тээврийн компани болон өргөжин хөгжжээ. 2010 оны байдлаар COSCO компани нь 57 сая тонны даацтай өөрийн эзэмшлийн болон шууд хяналтын 800 хөлөг онгоцтой болж,  дэлхийн бүх бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг болсон байна. 2010 оны 5-р сарын 30-нд Английн “Финаншил Таймс (Financial Times) ” сэтгүүлээс Дэлхийн хүчирхэг 500 компанийн 458 дахь компаниар COSCO компанийг зарласан байна.

            2016 оны эхээр Хятадын 2 том далайн тээврийн компани COSCO болон Чайна Шиппинг (China Shipping) нэгдэн “Чайна КОСКО Шиппинг” (China COSCO Shipping) гэсэн дэлхийд тэргүүлэгч компанийг бий болгосон. Ингэснээрээ тус компани нь 86 сая тонны даацтай 1114 далайн тээврийн хөлөг онгоцыг эзэмших болжээ.

Манай компани 2014 оноос БНХАУ-ын COSCO TIANJIN INTERNATIONAL FREIGHT CO.,LTD–тай бүх талаар хамтран ажиллах болсноор, Хятадын Шанхай, Чинхуандао, Таншань, Тяньжин Синьган зэрэг боомтоор орж ирэх транзит ачаа тээвэр болон тус улсын бүх муж, хотоос ачаа тээврийг авто зам, төмөр замаар богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна.  

 

Үнийн санал авах

Таны нэр
Утас
И-мэйл
Хаанаас
Хүрэх газар
Ачааны дэлгэрэнгүй мэдээлэл
2017 © SkyTrans LLC. All rights reserved